top of page

“ЦЭНГЭГ СПОРТ ЗАГАСЧЛАЛЫН КЛУБ”-ын флай фишингсонирхогч гишүүддээ зориулсан анхан шатны сургалт

Updated: Apr 1, 2021


Нэг. Флай фишингийн үндсэн ойлголтууд ба онцлог.


1. Загасчлах спортын “Флай фишинг” төрлийг сонгосон хүний хамгийн энгийн ойлголт нь зөв зохистой, энэрэнгүй, бариад эргүүлэн усанд нь тавих гэдгээрээ цаад нууц утга агуулагдаж байдаг бөгөөд дэлхийд он удаан жил хэрэглэгдэн ирж агнуурын төрлөөс спорт болон хөгжсөн түүхтэй билээ. Түүнчлэн байгаль дэлхийн нэгэн эс болох шавьж, хорхой, өт, авгалдай, нисдэг амьтадыг яг бодит мэт дурайлган хийж үсэргэн загасчлахыг Флай фишинг гэж нэрлэх бөгөөд усны мандал дээгүүр үсэргэх, усны дунд, ёроол хэсгээр гэсэн үндсэн гурван төрлөөр загасчилна.


2. Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд Олон улсад “флай фишинг” гэж нэрлэгдсэн загасчлал нь хиймэл /дуураймал/ хөнгөн өгөөшөөр тусгай уурга, утас ашиглан загасчлах мэргэжлийн загасчдын дунд ихээхэн хурдацтай тархаж байгаа нэгэн хэлбэр бөгөөд “Флай” буюу нисэх гэсэн үгтэй холбоотойгоор хөнгөн өгөөшөөр /илбээсээр/ “үсэргэж загасчлах” гэж монгол хэлнээ хөрвүүлэн нэршүүлж байгаа нь энэ хэлбэрийн загасчлалын гол онцлог болох өгөөшийг хүссэн зайдаа зориулалтын уурга болон утсыг ашиглан эв дүй, техник, ур чадвар, дадал шаардсан хөдөлгөөнөөр нисгэн загасыг үмхүүлж барихтай холбоотойгоор бий болсон нэр томьёо юм.


Хоёр. Флай фишингийн бүтэц ба флай утас, холболтууд.


1. Зориулалтын хувцас, дагалдах туслах хэрэгслүүд болон бусад.

2. Флай утас нь нийт гурван үндсэн төрөл ангиас бүрдэнэ. Үүнд:

- Fly Line - хөвдөг утас

- Sinking Line - живдэг утас

- Intermediate Line - дундуур явдаг утас


3. Утасны хувьд ямарч лайныг уурагны даацаас хамааран хийж шидэж болох бөгөөд уурагны FLEX - уян хатан чанарыг зааж байгаа /ACTION ROD/ буюу уурганы хурд болох “ultra-fast action”, “fast-action”, “moderate fast action”, “medium action”, “slow action” гэсэн өөр өөр нумралтын хурдтай уургануудад флай утасны толгойн урт хүндийн жинг зөв тааруулж авсанаар таны шидэлтийн чанар эрс сайжирч флай утас хурдтай, хол, гулсамтгай шидэгдэж байгааг илүү мэдрэх болно.

4. Уурга ба тусгай зориулалтын утас, холбоосуудаас флай уурганы ерөнхий бүтэц үүсэх бөгөөд түүнд зайлшгүй хэрэглэгдэх уяанууд байдаг.


Үүнд:

- Arbor knot - дамрын уяа

- Bimini Twist - baking line, fly line 2-ыг холбоно

- Albright болон Nail Knot - fly line ,leader 2-ыг холбоно

- Perfection Loop - лийдрийг гогцоо-гогцоо холбоно

- Double Uni knot, Blood knot болон Double Surgeon лийдрийг нарийсгах залгаа бүрт энэ 3-ийн аль нэгээр уяна.

- Double Surgeon-г 3х,4х 5х tippet /нарийн лийдэр/залгахад хэрэглээрэй

- “Uni Knot” болон “Improved Clinch knot” - Өгөөшийг уяна, ерөнхийдөө хуурай өгөөш, авгалдай, жараахай гэсэн 3 ангиллаар өгөөшийн зангилаа өөр байна, учир нь өгөөшийн жин, том жижиг гэсэн ялгааг сайн анхаарах хэрэгтэй.

Гурав. Өгөөш ба тоглолт

1. Флай өгөөшнүүд нь байгаль дээрх амьтадыг бодит мэт хийснээрээ төгс бүтээл бөгөөд маш хөнгөн байдгаараа онцлогтой. Тиймдээч флай фишингийн уурга нь маш уян хатан, хөнгөн, мэдрэмтгий байдаг. Флай өгөөшүүд хэдэн мянган төрөл байдгаас МУ-д өндөр үзүүлэлттэй, Монголын гол усанд тохирсон хэдхэн төрлийн түгээмэл хэрэглэгддэг өгөөшүүд бий. Үүнд царцай, цагаан эрвэйхээ, авгалдай г.м.

2. Гол анхаарах зүйл бол нутаг орны гол ус, түүний ой, хөрс зэргээс хамаараад өгөөшийг сонгон хэрэглэнэ.

3. Хамгийн чухал зүйл бол өгөөшийг байгаль дээрх бодит амьтан мэт тоглуулах нь хамгийн гол зүйл юм. Жишээ нь:

- Зэвэг загасыг барихдаа том царцаа хийж усны мандал дээгүүр хөдөлгөөнгүй тоглуулж барих.

- Хадран загас нь хөдөлгөөнтэй тоглуулан барих /Гэхдээ янз, янз/.


Дөрөв. Флай кастингийн үндсэн техникийн танилцуулга


1. Мэдээж та хүссэн газраа шидэж загасаа барихын тул Флай кастингийн үндсэн техникийн арга барилыг сурсан байх зайлшгүй шаардлагатай, яагаад гэвэл буруу каст хийснээр олон дутагдалтай асуудлыг үүсгээд барахгүй уурга хугалах, наад зах нь өгөөшөө алдах юм.

2. Кастингийн гол баримтлах зүйл бол доорх зурганд гарсан цаг юм.



Comments


bottom of page