Хөвсгөл аймаг - Зуны аялал 2017 он
- ganbaa bud
- Feb 20, 2021
- 1 min read
Updated: Apr 1, 2021
Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдэх ба 1931 онд үүсэн байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улс, түүний Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг.

Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилвал 126 багийг агуулан байгаа. Хөвсгөл аймаг нэг зуун мянга зургаан зуу гаран (100,629) ам дөрвөлжин километр газар эзэлсэн Монгол улсын 6 дахь том дэвсгэр газартай аймаг.

Үндсэндээ уулархаг. Уул, ус, ой, хөвч, тайга болсон нутгийг аялагч жуулчид үзээд «Монголын Швейцар» гэж нэрийдэх нь бий. Амьтан ургамал, ашигт малтмалаар баялаг, түүх, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий болсон нутаг.

2011 оны байдлаар 126 мянган хүн оршин сууж байсан ба хамгийн олон хүнтэй аймаг юм. Үндсэндээ монгол үндэстэн, тэр дотроо халх, дархад, хотгойд, урианхай зонхилдог. Өөр аймагт байдаггүй цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор бий.
Comments