Нимфээр загасчлах нь
- Tsengeg Fishing
- Mar 30, 2021
- 3 min read
Updated: Apr 1, 2021

Флай фишингийн загасчлалын хамгийн алдартай, түгээмэл хэлбэрүүдийн нэг бол нимфээр загасчлах төрөл юм. Нимфээр загасчлах арга техник нь загасчин хүний эзэмшиж сурах үндсэн аргуудын нэг бөгөөд флай /үсэргээ/ загасчлалын төрлөөс нимфинг гэж тусгай нэрлэдэг нэр томьёог цаашид ашиглан суралцах мэдээллийг бид хүргэх болно.
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс загасчид загас хайхаар гол, нуур, горхи руу хошуурдаг. Флай фишингээр загас барих олон янзын арга техник байдаг бөгөөд бид нимфингээр загасчлах төрлийг тодорхой хэмжээд судалж, шинэхэн загасчиддаа зориулан хамгийн сайн нимфинг арга, нимфингийн дэвшилтэт техникүүд, хаана, хэзээ загас барих, евро нимфинг гэх мэт чиг хандлагад тулгуурлан мэдээллийг бэлтгэлээ. Nymphing бол бараг ямар ч усанд загасчлах боломжтой, загас дэгээдэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг.

Нимфинг гэж юу вэ? Nymphing гэдэг нь шавьжийг илэрхийлсэн нойтон нисдэг шавьжийг тодорхойлоход хэрэглэгддэг ерөнхий ойлголт. Нимф/авгалдай нь насанд хүрээгүй эсвэл авгалдайн үе шатанд боловсорч гүйцээгүй шавьжийг хэлнэ /Нимф-загасчлалд дуураймал хиймэл усны авгалдай/. Шавж, аалз, эрвээхэй зэрэг амьтны хөгжлийн эхний хөгжлийн үе шат-авгалдай/нимф гэж тодорхойлов.

Авгалдай нь загасны ердийн хоолны дэглэмийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Нимфээр загасчлах нь хуурай ялаагаар загасчлахаас ялгаатай нь усны гадаргуу доогуур загасчилдаг. Ихэнх загаснууд хооллох цагаа усны гадарга дээр биш усан дор хооллоход зарцуулдаг тул энэ нь маш үр өгөөжтэй загасчлалын арга барил болж чаддаг. Жилийн аль ч цаг, өдрийн аль ч цагт хамаагүй ихэнх гол, нуураас нимфийг /авгалдайг/ олж тухай гол мөрний загасны идэш тэжээл /Дуураймал өгөөш-шавьжны өнгө гаргах, төрөл гаргах/-ийг олох боломжтой. Нимфийн өнгийг тодорхойлсноор тухайн голын өлсгөлөн загасыг төвөггүй дэгээдэх нь ойлгомжтой хэрэг.

Загасны хоолны 75%-90% нь нимфээс /усан доорх чулуунд нуугдаж амьдрах авгалдай/ бүрддэг гэсэн тооцоо байдаг тул усны ёроолоор загасчлах арга техникийг суралцахыг зөвлөж байна.
Усны ёроол дахь авгалдай
Нимф бол усанд амьдардаг шавьжийн хөгжлийн өмнөх үе авгалдай гэж дээрх мэдээлэлд дурдсан билээ. Загасны хамгийн түгээмэл идэш болох хаварч нисдэг ялааны авгалдайн тухай товч өгүүлье. Чулуунд нуугдах хаварчийн авгалдай уснаас гарч нисэх хүртлээ усанд 2-4 жил амьдардаг байна. Хаварчийн авгалдайнууд амьд үлдэхийн тулд хүчил төрөгчийн түвшин сайтай хурдан урсгалын дагуу чулуунд дор нуугдан амьдардаг. Бүх нимф /авгалдай/-ийн нэгэн адил тэд далавчтай насанд хүрэгсэд болохоосоо өмнө нөхөн үржих үе шатыг дамждаг. Нимф уснаас гарч нисэхээс өмнө хөдөлгөөний идэвхжил нэмэгдэх, төрлөөс хамааран нэг цагаас хэдэн өдөр хүртэл хугацааг зарцуулна. Усны ёроолоос мөлхөж, шогшиж явсны үр дүнд олон нимфүүд байрнаасаа салж урсан загасны идэш тэжээл нь болдог байна.
Өнөө цаг үед МУ-д ихэнх дэлгүүрүүд флай тайнг буюу өгөөш ороох хэрэгсэл, материалуудыг зах зээлд нийлүүлснээр загасны хоолны ихэнх хувийг эзэлзэг нимф /шавьж, авгалдай/-ийн болон бусад дуураймал өгөөшийг олон флайчид урлан илбээс хийдэг болсон. Флай фишингийн уурга хэрэгсэл үйлдвэрлэгчид зөвхөн нимф загасчлалын хөнгөн, урт, богино хэмжээний төрөл бүрийн уурга үйлдвэрлэдэг ба ихэвчлэн урт хэмжээтэй байх нь олон, учир нь нимфийг хол шидэхгүй, усны тодорхой байрлалд зогсож 3-4м дотор, гадар загасчлахад тохиромжтой байдлаар бүтээсэн байдаг. Хөнгөн уурга, хөнгөн дамар, таны хэрэгсэл аль болох хөнгөн байх тусмаа загасыг тугалгатай нимф үмхэх агшинг гартаа мэдрэх, цаг алдалгүй дэгээдэх юм. Сүүлийн үед хүмүүс евро нимфээр загасчлах аргыг ихээр суралцах болсон.

Яагаад? евро нимфинг нь Франц, Чехословак, Польшийн хамгийн сүүлийн үеийн загасчлалын чиг хандлага болж хөгжсөн байна. Евро нимфинг бол хүнд тугалгатай хиймэл өгөөш /дуураймал авгалдай/, хөнгөн уурга, дамар ашиглан загас барих орчин үеийн шинэ техник юм. Евро нимф нь түргэн урсгалтай голд тугалганы хүнд жинг ашиглан богино хугацаанд жингийн ачаар ёроол хүртэл живэхэд тусална. Та зөвхөн хөнгөн, уян уурга болон дамар, нэмэх типпэт тусгай зориулалтын утас, нэмэх өнгөтэй индикатор лайн-утас ашиглан загасчилна.

Уурга хэрэгслийн сонголт: Нимфийн уурга нь хөнгөн байх, стандарт 9` /275см/-ийн урттай уурга болох боловч арай богино байдаг тул 10` 11`-ийн урттай 2-4 weight/жинтэйг сонгож хэрэглээрэй.

Тайлбар:
ROD LENGTH – уурганы урт
ROD LINE WEIGHT – уурганд таарах утас-лайны жин
Флай, нимфээр загасчлахдаа нүдний шил зүүхээ мартав. Шинэ залуу загасчиддаа зориулж бичлээ, алдаа оноог зөвөөр ойлгож, сэтгэгдэл үлдээгээрэй. Баярлалаа та бүхэндээ.
Доорх бичлэгээс нимфээр хэрхэн загасчлах аргачлал, техникийн мэдээллийг авах боломжтой.

Мэдээллийг бэлтгэсэн Б.Золбоо.
2020 он
Comments