top of page

Монгол орны зүүн аймгаар аялсан нь 2017 он

Updated: Apr 1, 2021

Балж гол нь бөглүү ой хөвч бvхий бэсрэг уулс дундуур урсдаг. Ононгийн хамгийн том цутгал бөгөөд ОХУ-ын нутагт Хэнтийн нурууны үргэлжлэл Бурхан Халдун, Сохонд хоёрын дунд орших Хөмлийн сарьдаг уулаас эх аван ОХУ-д 40 гаруй км, Монголын нутагт 160 орчим км урсаад Дадал сумын нутаг Ишин уул, Хадын өвөрт Онон голд нийлнэ. Балж голд Хёрхон, Хөмөл, Амгалант, Галттай, Хөтөлж, Тэнэглэг зэрэг томоохон голууд цутгадаг.

Хүлэг морио ундаалсан Хөвчийн тунгалаг Балжийн гол Хүслэнт зүрхийг минь булиглуулсан Хүүхэн хонгор Балжмаахан /Балжийн гол дуунаас/ ... Зөв зохистой аялаарай эрхэм аялагчдаа. Загасаа бариад цэнгэг усанд нь буцаан тавиарай. Байгальд ээлтэй загасчлалыг спорт чиглэлд хөгжүүлэн дэлгэрүүлье.


Comentarios


bottom of page