top of page

“Монгол орны загас” сэдэвт танин мэдэхүйн сургалт, зөвлөгөө

Updated: Apr 1, 2021


Клуб байгуулагдаад удаагүй байхад гишүүддээ зориулсан “Монгол орны загас” сэдэвт танин мэдэхүйн сургалт, зөвлөгөөнийг 2014 оны 5-р сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулан ажилласан. Сургалтын явцад гишүүд аяллын талаараа ярилцахын зэрэгцээ клубийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээллүүдийг хуваалцан нэгэн өдрийг хамтдаа үр дүнтэй өнгөрүүлж байсан нь тодхон санагдаж байна.

Сургалтаар гишүүд Монгол орны загасны зүйлийн бүрэлдэхүүн, Монгол орны усан хагалбар, Монгол орны загас судлалын өнөөгийн байдал, Загас хамгааллын талаар, Загасны бүтэц, шилжилт хөдөлгөөн, үржил зэрэг мэдэгдэхүүнүүдийг авсан бөгөөд клубийн гишүүн, загас судлаач Т.Мөнхзул мэдээллийг бэлтгэн сургалтыг амжилттай зохион байгуулсан юм. Цаашид энэ чиглэлээр сургалтыг жил бүр бусад загас сонирхогч залуусын дунд зохион байгуулах, сургалтыг цахим шилжилтэд оруулан, олон хүний оролцоотой мэдээлэл хүргэх талаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.


Comments


bottom of page