Мод тарих аян
- ganbaa bud
- Feb 18, 2021
- 1 min read
Updated: Apr 1, 2021

Аугаа их ялалтын 70 жилийн ой, Нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан “Байгаль дэлхийг хамгаалах” нэгэн хүсэл тэмүүлэлтэй залуусын хамт 2015 оноос Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг дэвсгэрт оршдог Далхай нуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор 1500 ширхэг нарс мод тарьж, усалгаа хийж, ой мод, ногоон байгууламж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх ажлыг хоёр жилдээ амжилттай зохион байгуулан ажиллалаа. Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян гэж хүн бүр үздэг билээ. Мөн модоо хамгаалах хашаа хороо бариж байгуулсан болно.

Түүнчлэн байгаль дэлхийг ихээр бохирдуулж байгаа хүчин зүйл бол зарим нэг бүдүүлэг ухамсаргүй хүмүүсийн хийж бүтээсэн “ХОГ ТАРИХ АЯН” юм. Бид зам дагуу, уул овоонд, цэнгэг уст голын хажуугаар маш их хог байгааг хараад зүгээр өнгөрч чадсангүй, ухамсангүй хүмүүсийн хийсэн хог тарих аяны хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэг дээр 50-аад уутыг хаялаа. Байгаль дэлхий өчүүхэнч болов баярлаж мишээсэн бизээ. Хогоо хаяад байгаль дэлхийгээ бохирдуулж байхад БУРХАН яаж түүнд сайхан хандах билээдээ бодох хэрэгтэй залуусаа.

Үйл ажиллагаанд оролцсон “Цэнгэг” клубийн ахлагч Б.Золбоо, гишүүд Б.Ганбаатар, Т.Гантөгс, С.Мөнхтулга, Т.Мөнхзул, А.Бямбасүрэн, "Олл инженеринг сервис" ХХК-ийн ерөнхий инженер н.Төрөө, “Хэрлэн-Аравт” ТББ-ын тэргүүн Д.Хурцаа, гишүүн Д.Эрдэнэцогт, манаач ах, Монголын Флай Фишингийн Холбооны багш Э.Ганпүрэв, түүний хүү Г.Тэмүгэ, шавь Р.Хаш-Эрдэнэ, н.Пүрэвсүх, Д.Загдсүрэн, “Панда” клубын гишүүн н.Улаанаа, “Номадс” клубийн гишүүн Н.Чинбат, түүний эхнэр, охины хамт байлаа.
Та бүхэндээ баярлалаа. Азжаргал сайн сайхан бүхнийг хүсье. Байгаль дэлхийд гаргасан сэтгэл бүхэнд чинь Монголын газар шороо баярлаж явах болноо.
Үйл ажиллагааг санаачлагч “Цэнгэг спорт загасчлалын клуб” НҮТББ.
/2015 он/.
Commentaires