top of page

Загасчлах зөвшөөрөл хэрхэн авах бэ?

Updated: Apr 1, 2021

Монгол орноо аялж, байгаль орчин, голоо даган аялдаг аялагч бүр зохих хэмжээний байгаль орчин, загас агнуурын тухай хуулийн мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг. Загасанд явж алжаалаа тайлах, найз нөхөд, гал, клубээрээ хамтдаа цагийн зөв зохистой өнгөрүүлэхэд хамгийн тулгамддаг асуудал бол загасчлах зөвшөөрлийн асуудал байдаг.


Зөвшөөрлөө хаанаас авах нь мэдэгдэхгүй, байгаль хамгаалагчтай уулзаж аяллын цагаасаа үрэх, тэр дундаа уулзаж, холбогдохгүй байх үе ч их бий, мөн зөвшөөрлийн асуудал цахим хэлбэрт шилжээгүйгээс аялагч бидэнд хамгийн хүндрэл учруулдаг асуудлыг нэг. Загасчдын дунд зөвшөөрлийн асуудал ихээр яригддаг ч БОАЖЯ, байгаль орчны асуудал эрхэлсэн газрууд өнөөг хүртэл хялбар шийдэх боломжийг гаргаагүй байгаа.


Харин Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран Хэнтийн аймгийн нутаг дэвсгэрт загасчлах зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Дээрх мэдээллийн дагуу зөвшөөрлийн асуудлыг цахим хэлбэрт шилжүүлэн зөвшөөрлийг хууль, журмын хүрээнд олгож шийдсэн жишиг арга хэмжээ болсонд туйлын таатай байна (Бусад аймгууд энэхүү төслийн нэгэн ижил зөвшөөрлийг цахимжуулан шийдвэрлэх нь маш өндөр ач олбогдолтой бөгөөд загасчлах спортын клубуудын оролцоотой хамтын ажиллагаагаар шийдвэрлэх боломж байгаа гэдэгт итгэж байна). Аялагч загасчин та загасчлахдаа МУ-ын хуулийн хүрээнд зохих зөвшөөрлөө тухайн орон нутгийн байгаль орчны газраас цахим хуудсаар дамжин холбогдож, заавар зөвлөгөө аван зохих зөвшөөрлөө авч байхыг зөвлөж байна.


АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬ / ЛИНК:


コメント


bottom of page