top of page

Воблер өгөөш бүтээгдсэн түүхээс

Орчин үеийн воблерийн prototype (Анхны загвар, бүтээл)-ийг Америкийн зөгийчин Жеймс Хеддон (James Heddon)-тэй холбоотой юм. 1894 оны нэг өдөр Хеддон хуучин тээрмийн далангийн ойролцоо мод харуулдаж байгаад гэртээ ирээд модны үртэс, хаягдлаа цөөрөм рүү шидэж байх явцад цөөрмийн том алгана загас усны гадаргуу дээр хөвөөд найгаж буй үртэс рүү хэрхэн дайрч байгааг анзаарсан байна.

Энэ үйл явдалд ихээр татагдсан Хеддон модон өгөөш хийж туршиж эхэлжээ. 1902 оны 4-р сарын 01-нд тэрээр шинэ загас агнуурын өгөөш (загасны өгөөш-воблер) "Dowagiac"-ийн №693, 433 патентыг албан ёсоор авсан байдаг. "Dowagiac"-г Потаватоми хэлнээс орчуулбал "До-Вах-Ге-Ак" гэдэг нь "маш олон загас" гэсэн утгатай.

1920 онд бүтээгдсэн Heddon Lucky 13 өгөөш нь АНУ-ын зах зээлд асар том арилжааны амжилт олсон юм. Улмаар 1932 онд Heddon and Sons компани дэлхийн хамгийн анхны хуванцар савлагч буюу воблерийг үйлдвэрлэсэн түүхтэй.

Воблерийг дараах тайпуудаар хөвөх чадварыг ялгана. Үүнд:

-Floating -Weakly floating (Slow Floating) -With neutral buoyancy - Suspenders -Slow Sinking -Sinking -Fast Sinking

Б.Золбоо (2021 он).


Comments


bottom of page