top of page

Воблер буюу Wobbler


Спиннингийн загасчлалын гол төлөөлөл бол воблер-өгөөш /Wobbler/. Воблер нь загас голчлон амьдардаг бүх усны организмын гадаад төрх, хэлбэр, хөдөлгөөнийг дуурайдаг хатуу биет өгөөш юм. Тэдгээрийг хатуу хуванцар эсвэл модоор хийгдсэн байдаг. Уруул-эрүү нь хөдөлгөөнийг өдөөж, воблерийг усны түвшний аль нэг гүн рүү шумбуулах зорилготой. Мөн янз бүрийн хувилбартай бөгөөд хөвөх чадвар (живэх-хөнгөн-хүнд, хөвөх, төвийг сахисан байдал) ба воблерийг голын гүн, гаргах хөдөлгөөн-үйлдэл, ерөнхий бүтцээр нь хувааж ангилдаг болно. Улирлын аль ч нөхцөлд воблерийн ажиллагаа ерөнхийдөө идэвхтэй, загас барихад маш тохиромжтой. Та уургаараа воблерийн тоглолтыг янз бүрээр хийх болон усны аль гүнд байлгахыг шийдэх бүрэн боломжтой ... воблерийг голын өөрийн байгаа харсан зүгт эгц шидэж уруу тоглуулж хураана, ингэхдээ хурдаа маш зөв тааруулах чухал бөгөөд аль болох гэмтсэн жараахай мэт тоглуулах хэрэгтэй /огцом татах, буцаах гэх мэт/.

Сүүлийн үед зарим жижиг спорт воблерууд үйлдвэрлэгчээсээ 1 салаа дэгээтэй гардаг боловч ихэнхдээ 3 салаа дэгээтэй байдаг, 3 салааг зориулалтын том нүхтэй 1 салаагаар сольж хэрэглэх нь загасаа бага гэмтээх, алдахгүй байх олон ач холбогдолтой байдаг тул 1 салаа дэгээг сольж хэрэглэж байхыг та бүхэндээ зөвлөж байна /3 салаа дэгээний сэртэнг заавал дарж байгаарай, ямар хэрэггүй зүйл юм/.




OWNER воблерт хийх зориулалтын дэгээ /Made in Japan/.






Бид Salmo, Savage Gear, Abu Garcia, Strike Pro, Rapala, Molix, Lucky john, Duo, Smith гэх мэт дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдээс гаргаж байгаа цуврал воблеруудыг өргөн хэрэглэж байгаа.


Гоёмсог хийцээрээ Японы воблерчдийн талаар дурдах нь чухал, үүнд Yo-Zuri, Duel, DUO, Jackson, Megabass бол манай спорт загасчлалын тамирчдын голлох сонгодог өгөөшүүдийг нэг /хэмжээ 33мм, 35мм, 38мм, 40мм байдаг/.


Воблер бол загас барихад ашигладаг хамгийн зөв сонголт. Аливаа гол мөрөнд воблерийг ашиглаж загас барихад магадлалын хувьд өндөр байдаг тул загасчлах сонирхолтой хүн бүр дор хаяж хэдэн өнгөний сонголттой, том жижиг гэсэн воблероор өгөөшийн богцондоо авч аялалдаа гарч байгаарай.

Воблер нь янз бүрийн хийц, загвар, өнгө төрөх, бүтэн биет, жижиг том, нугастай, UV будагтай гэх мэтээр олон төрлөөр үйлдвэрлэгддэг.


Ерөнхий төрөл: Сrankbait, wobbler, minnow, shallow-diver болон deep-diver.


Үзүүлэлт:

Урт: 5.0cm / Төрөл: Suspending / Шумбах гүн: ойролцоогоор 0.5-0.8m

Урт: 5.5cm / Төрөл: Floating / Шумбах гүн: ойролцоогоор 0.6-1.0m

Урт: 7.0cm / Төрөл: Sinking / Шумбах гүн: ойролцоогоор 0.8-1.2m гэх мэт...





Comentarios


bottom of page