top of page

Блесна буюу Эргэлдүүр

Загасчдын хамгийн өргөн хэрэглээний загасчлах хэрэгсэл бол яах аргагүй блесна (Эргэлдүүр). Мэдээж аливаа бүх зүйл түүхтэй байдгын адил блесна өгөөшийн "H.O. Stanley&Son's"-ийн түүхээс та бүхэндээ товчхон хүргэх гэж байна.

H.O. Stanley&Son's нь спорт бараа, дугуйн дэлгүүрийн жижиглэнгийн худалдаа эрхэлдэг дэлгүүр юм. Энэ дэлгүүр нь загас барих хэрэгсэл болон бусад спортын бараа зарахаас гадна 1800-аад оны сүүлчээр унадаг дугуй борлуулж, мөн дагалдах засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг байсан. H.O. Stanley нь Dixfield дэх зарим барилгуудыг эзэмшдэг байсан бөгөөд ялаа (Хуурай флай), спиннингийн загасчлах өгөөшүүд зохион бүтээж, өгөөш үйлдвэрлэлдээ нэг удаад арав гаруй хүнийг ажиллуулж ажилдаа оролцуулдаг байсан тул түүний томоохон барилгуудын нэгэнд өгөөш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байсан түүхтэй.









H.O. Stanley болон түүний хүү Жорж П.Стэнли нар загасчлах хэрэгслийн үйл ажиллагаагаа өргөжүүлхийн тулд анхны гэх хуурай флай, бусад өгөөш зэргийг дүрсэлсэн каталогийг нийтэлж байсан.












H.O. Stanley&Son 1898-1913 онд ойролцоогоор 15 жил бизнес эрхэлж байх үедээ "State of Maine" эргэлдүүр (блесна)-г болон "Stanley Smelt" өгөөшийг 1898 оноос өмнө үйлдвэрлэж байжээ (H. O. Stanley Sporting Goods).



Энэхүү зураг дээрх жинхэнэ хайрцагтай Stanley Cupsuptic блесна. Мөн "FRANK STANLEY/CUPSUPTIC SPINNER/ DIXFIELD, ME" гэсэн шошготой хайрцагтай үйлдвэрлэгдсэн байдаг. Хайрцаг нь ойролцоогоор 3 3/8х1 ¾ инч хэмжээтэй.



Маркетингийн хамгийн гоё, хамгийн сонирхолтой хэсэг бол тухайн үеийн сонины сурталчилгаанд ингэж дурдагдсан байдаг. Мэн мужийн Ауберн хотын "Wells Sporting Goods" компаниас хэвлүүлсэн загасчин сурталчилгаанд “Дараагийн удаад амьд өгөөш авахад хэцүү газар очихдоо Stanley spinner-ийг туршаад үзээрэй. Танд амьд өгөөш хэрэггүй болно." гэж нийтэлж байжээ (Lewiston Saturday Journal, 1911 оны 4-р сарын 15-ны өдөр).

Бусад сонирхолтой түүхэн баримтуудыг доорх линкнээр орж сонирхоорой.


Цэнгэг клуб нийтлэв. 2021 он.


Comments


bottom of page