top of page

Намрын аялал 2016 он

Updated: Apr 1, 2021


Монгол орны зүүн аймгаар аялсан клубийн найзуудын 2016 оны намрын аялал. Намрын аяллаар клубийн ихэнх гишүүн аялсан бөгөөд загасны идэвх тохирсон сайхан цагаар загасчилсан билээ. Энэхүү аяллын хүрээнд клубийн 2016 оны бичлэг хийгдсэн тул та бүхэн фэйсбүүк болон youtube сувгаас аяллын бичлэгийг үзэж сонирхоорой.

Хогоо хаялгүй, загасаа бариад буцаадаг, зөв зохистой, байгальд ээлтэй аяллыг дэмжээрэй.

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар одоогийн Чингис хот байгуулагдаж байсан түүхтэй. Хэнтий аймаг Монгол улсын ууган 4 аймгийн нэг бөгөөд эдийн засгийн Дорнод бүсэд хамаарагддаг бөгөөд газар нутгийн байдлаараа Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж, Хэрлэн Онон голын сав нутагт оршин, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймаг ОХУ-тай хил залгадаг.

Аяллын зурагтай танилцаарай. Манай цахим хуудсанд хандсанд баярлалаа, та бүхэн зүрх дарж сэтгэгдэл үлдээгээрэй.


Comments


bottom of page