top of page

Амарын цурхай буюу цэнгэг усны цурхай /AMUR PIKE Mongolia/.

Updated: Aug 19, 2021


Амар мөрний ай савын гол мөрөнд өргөн тархсан цэнгэг усны цурхай загас нь ойрын жилүүдэд гадны нөлөөллөөс шалтгаалан тархац хумигдаж, тодорхой хэмжээгээр ховордож байгаа загасны нэг юм. 2021 оны зун Хэнтийн аймгийг зорьж нийт 3 ширхэг Амарын цурхай загасыг сэртэнгүй дэгээгээр барьж зураг даран баримтжуулаад усанд нь буцаан тавилаа. Хэмжээ нь 75см, 60см, 62см байсан. Амарын цурхай биеийн урт нь 35 - 42 см хүрж, 4-5 насандаа бэлгэ боловсорч үржилд ордог гэж судалгаанд тусгагдсан байдаг. Тэхээр дээрх загаснууд олон жил амьдарч экологийн тэнцвэрт байдлыг хадгалах байгалийн хуулиараа оршин тогтнож байна. Иймд цэнгэг усны байгалийн нөөц болсон загасыг спорт загасчлалаар дэгээдэж эргүүлэн усанд нь буцааж байхыг уриалж байна.

Амарын цурхайн нуруу бараан, биеийн хажуу хэвлий цайвар, бөөрөнхий хэлбэрийн том том хар толботой байдаг байна.


Comments


bottom of page