FLY TYING - ФЛАЙ ТАЙНГ
- Tsengeg Fishing
- Apr 1, 2021
- 2 min read
Флай фишингийн загасчлалын төрөл доторх хамгийн чухал нэгж бол флай тайнг юм. Флай тайнг товчхондоо хиймэл өгөөш ороох, урлахыг хэлж байгаа бөгөөд тэр дундаа чамин, ганган, цэгц, нямбай ороох нь бас нэгэн томоохон хобби билээ. Өөрийн ороосон өгөөшөөр загас хууран дэгээдэх нь хамгийн сонирхол татах нэгэн мэдрэмж байдаг.

Флай тайнг товч мэдээлэл: Флай тайнг нь загас барих зорилгоор загасчдын ашигладаг хиймэл өгөөш үйлдвэрлэх үйл явцыг хэлнэ. Мөн гар багаж, дэгээнд залгагдсан төрөл бүрийн байгалийн болон хиймэл материалыг ашиглан ганц хүний гар аргаар хийх процесс гэж тодорхойлдог. Өгөөш ороох нь сүүлийн үеийн түүхийг авч үзүүл 1800-аад оны дунд үеэс эхэлсэн гэж үздэг боловч манай эриний дор хаяж 200 оноос хойш өгөөш ороож загасчлалын ан хийдэг байсан гэж үздэг байна /Тэр үеийн загаснууд гэж айхтар сайхан байсан байхдаа/.

Өгөөш ороох нь практик урлагийн төрөл гэж ойлгож болно. Флай тайнгийн салбарын хоббитой хүмүүс загасны байгальдаа иддэг шавьж болон бусад хоол тэжээлийн эх үүсвэрийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийг тодорхой хэмжээнд шаарддаг, иймдээ ч тэд нисдэг шавьж, авгалдай, бусад төрлийн загасны идэш тэжээлийн үйл явцыг судалсны үндэс дээр ашиглахад бүрэн төгс ажиллах өгөөшийг ороох боломжтой болдог.

Флай тайнгийн чухал зүйл бол мэдээж өгөөш ороох багаж хэрэгсэл, түүний дагалдах бусад материалууд байдаг. Үүнд: Дэгээ барих тискин, утас, хайч, бахь болон сонгосон ялааны хивэнд тохирох материалыг сунгаж, чангалах зориулалттай боолт гэх мэт ... эдгээр материалууд нь ихэвчлэн өгөөш орооход зориулсан өд, хак, үслэг эдлэл байна, амьтны үс, утас, янз бүрийн синтетик материалуудаас бүрддэг.

Флай тайнг тоног төхөөрөмж:
1. Vises: Дэгээ баригч багаж, дэгээ нь ямар ч хөдөлгөөнгүй байх ёстой бөгөөд мэдээж өртөг өндөртэй брэнд үйлдвэрлэгчийн баригч маш сайн таны туслах болж чадна.
2. Bobbin holder: Дэгээг тойрон ороох утсыг барьж ашиглах туслах багаж.
3. Hackle plyers and gauges: Дэгээнд ороох шаардлагатай материалыг баригч, мөн дэгээ хэмжигч.
4. Hair stackers: Өгөөшид ашиглах үслэг материалыг жигд, цэгцтэй болгох үүрэгтэй.
5. Scissors and Tweezers: Мэдээж хайч болон хямсаа чухал хэрэгсэл, илүү дутуу байгаа материалыг эмхлэх зориулалттай юм /Жижиг, ир сайтай байх хэрэгтэй/.
6. Whip finishers: Өгөөш ороох хамгийн сүүлийн үе шат болох утсыг зангидах туслах хэрэгсэл.
7. Dubbing and dubbing twister: Хөвөн үслэг материалыг утасны тусламжтайгаар ороох зориулалттай.

Материал:
1. Дэгээ
2. Өд
3. Тугалган хүндрүүлэгч
4. Бусад үслэг материалууд
5. Зориулалтын утас, тугалган утас
6. Флашн материалууд
7. Цавуу
8. Цавуу хатаагч гэрэл гэх мэт ...
За ийнхүү бяцхан зөвлөгөө маань дууслаа, флай тайнгаар хичээллэх, сонирхох, түүгээр хоббирох залуустаа хандаж хэлэхэд, флай тайнгийн хэрэгсэл, материалууд манай хотын загасчлалын дэлгүүрүүдээр сонголт ихтэй зарагдаж байгаа, сонголтоо зөв хийж, өөрийн гэсэн чамин өгөөшүүдийг ороогоорой. Мөн МФФХ-ны флай тайнгийн сургалтууд зохион байгуулагддаг, сургалт зарлагдсан үед албан ёсны багш нараар заалгаж суралцахыг хүсье. Та бүхэнд амжилт хүсье.
Ямар ч гол, ямар ч цаг үед загасчлах тул өгөөшийн өргөн сонголттой аялж байхыг зөвлөж байна.
Save the red tail арга хэмжээний зургаас
Comments