Catch & Release аян 2015 он
- ganbaa bud
- Feb 18, 2021
- 2 min read
Updated: Apr 1, 2021
Монгол орон нь газар зүйн өвөрмөц мужид хамаарагдах Төв Азийн хээрт оршдог хэдий ч дэлхийн усны томоохон ай сав болох Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав буюу Амар мөрний сав газар, Төв Азийн гадагш урсгалгүй гол мөрний ай савууд, тэдгээрийн хагалбарыг багтааж байдаг. Эдгээр гурван ай савын цэнгэг уст голуудад нийт 74 орчим зүйлийн загас бүртгэгдэж байдаг билээ. Сүүлийн жилүүдэд Монгол орны цэнгэг усны загасны нөөц, тоо толгой жилээс жилд хомстон үгүй болж эхэллээ. Цэнгэг усанд нутагшин амьдарч байгаа загас жараахайнууд хомстож буй шалтгаан, тэдгээрийн тархац нутаг хумигдаж байгаа талаар Монгол Улсын холбогдох яам, агентлагуудын болон Олон Улсын байгууллагууд, өөрийн орны ТББ, сантай хамтран хэрэгжүүлсэн төсөл, судалгаануудын дүнгээс харахад тодорхой байдаг.
Жишээлбэл Монгол орны загасны тоо толгойг багасгаж, хорогдолд хүргэж буй бодит аюул нь загас агнуурын зохисгүй арга хэлбэр, хууль бус загасчлал гэж тодорхой тусгагдсан байдаг. Өнөө үед загасчлах сонирхолтой хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж, тэдний зарим буруу, хууль бус арга хэлбэр ашиглаж буй байдал нь загасны тоо толгойг ихээр хорогдуулж байгаагийн шууд илрэл юм.
Түүнчлэн Уул уурхай, ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж, ой модыг нь олноор огтолж, сүйтгэсний улмаас Байгаль дэлхий, гол мөрөн ихээр бохирдож, ширгэсэн тод жишээнүүд бий. Иймд Монголын Флай Фишингийн Холбоо /МФФХ/-ноос “Catch & release 2014-2015” аянг санаачлан эхлүүлж цэнгэг усны загас жараахай, ногоон байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулах, Монгол орны загасны төрөл зүйлийг өсгөн нэмэгдүүлэх, загасчлалд зөв ёс суртахуунаар хандах, загасаа бариад суллах зарчмыг нийтэд таниулан мэдүүлэх, сурталчлах зорилготойгоор “CATCH AND RELEASE 2014-2015 АЯН”-г албан ёсоор эхлүүлсэн цаг мөчөөс “Цэнгэг” клуб нэгдэж бүх зорилтод арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан билээ. Хамгийн том ажил нь Монголдоо анхны загасчлал болон байгаль орчинд нөлөөллийн баримтад киног HOOK клубийн ахлагч П.Амарбаясгалан ахын хамт бүтээсэн түүхтэйг дурдахад таатай байна. Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулан ажилласан.
Үүнд:
1. Зурагт хуудас
2. Сэтгүүл 3. Самбар
4. Аяны нэрэмжит уралдаан
5. Баримтад кино
Commentaires